УИХ: Байнгын болон түр хороод ирэх долоо хоногт...
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2022.12.19-21/ хуралдах хуралдаан болон Ерөнхий хяналтын сонсголын товыг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын ирэх долоо хоногт /2022.12.19-21/ хуралдах хуралдаан болон Ерөнхий хяналтын сонсголын товыг та бүхэнд хүргэж байна.
- * -
ДАВАА ГАРАГ /2022.12.19/
1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.05-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/ 14.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох · Соёлын бүтээлч сарын талаар Соёлын сайдын мэдээлэл сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
- * -
МЯГМАР ГАРАГ /2022.12.20/
1 Хууль зүйн байнгын хороо · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох · Бусад 10.00 “Үндсэн хууль” 3 Түр хороо /Ковид-19/ · Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийн талаарх Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсох 11.00 “Их Эзэн Чингис хаан” 4 Инновац, цахим бодлогын байнгын хороо · Эрүүл мэндийн яамны цахим шилжилтийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох · Нүүрсийг цахимаар арилжах бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” 5 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2022.12.07-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 15.00 “Их Эзэн Чингис хаан”
- * -
ЛХАГВА ГАРАГ /2022.12.21/
1 Эдийн засгийн байнгын хороо · Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”


















