Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.11.22/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан өнөөдөр болно
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.11.22/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

1 Хууль зүйн байнгын хороо · Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Нийгмийн бодлогын байнгын хороо · Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох · Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох 11.00 “Их Эзэн Чингис хаан” 3 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл /Засгийн газар 2022.11.07-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар” 4 Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/ · Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлт хэлэлцэх 15.00 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах