УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.06.13-2022.06.16/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.06.13-2022.06.16/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ДАВАА ГАРАГ /2022.06.13/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 14.00 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Бусад “Их Эзэн Чингис хаан” танхим 14.30 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2022.06.09-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ “Их Эзэн Чингис хаан” танхим 15.30 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Бусад “Их Эзэн Чингис хаан” танхим
ЛХАГВА ГАРАГ /2022.06.15/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 09.30 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Бусад “Жанжин Д.Сүхбаатар” танхим 10.00 Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Хавдрын өвчлөл, нас баралттай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ “Их Эзэн Чингис хаан” танхим 11.30 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхим 12.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл · Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ “Жанжин Д.Сүхбаатар” танхим 15.30 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхим 16.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ “Үндсэн хууль” танхим
ПҮРЭВ ГАРАГ /2022.06.16/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 13.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхим ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 10.00 Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна: Хэлэлцэх асуудал: · Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхим


















