Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.11.29-2022.11.30/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...
УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.11.29-2022.11.30/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.



МЯГМАР ГАРАГ /2022.11.29/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/ 10.00 “Их засаг” 2 Төрийн байгуулалтын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам батлах тухай/ · Бусад 11.00 “Их Эзэн Чингис хаан” 3 Эдийн засгийн байнгын хороо · Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 14.00 “Их Эзэн Чингис хаан”



ЛХАГВА ГАРАГ /2022.11.30/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Хууль зүйн байнгын хороо · Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал 10.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Төсвийн байнгын хороо · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 11.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох · Бусад 14.00 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах