УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны тавдугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны тавдугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
ДАВАА ГАРАГ /2023.05.29/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Эдийн засгийн байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 11.00 “Их Эзэн Чингис хаан”
ЛХАГВА ГАРАГ /2023.05.31/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ · Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 09.00 “Их Эзэн Чингис хаан”


















