Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.05.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.05.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох · Бусад “Их Эзэн Чингис хаан” танхим 11.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх “Жанжин Д.Сүхбаатар” танхим 14.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Чиглэл өгөх тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ “Их Эзэн Чингис хаан” танхим 15.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл сонсох /Хаалттай/ “Жанжин Д.Сүхбаатар” танхим

Хуваалцах