УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр болох хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр болох хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Хууль зүйн байнгын хороо · Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 11.00 “Их засаг” 2 Төрийн байгуулалтын байнгын хороо · “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Бусад 13.30 “Үндсэн хууль” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1 Улсын Их Хурлын тамгын газар · “Нийгэм, Улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”


















