Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Байнгын хороодын хуралдаан болно

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Нийгмийн бодлогын байнгын хороо · Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Эдийн засгийн байнгын хороо · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 11.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох 14.00 “Үндсэн хууль” 4 Төсвийн байнгын хороо · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 14.30 “Их Эзэн Чингис хаан” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт Олон Улсын форум 08.30 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах