УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт:
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


















