УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2018.11.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2018.11.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай 10.00 цагаас, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас тус тус танилцана.


















