Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллана.

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд танилцуулах, хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, ярилцлага 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Хуваалцах