Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 29-ний өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 29-ний өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсөлтэй сайтар танилцаж, судалгаа хийх шаардлагатай. Бүлэг энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх нь зүйтэй. Завсарлагын хугацаанд хувьчлалд хамрагдах байгууллагуудын удирдлага болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээлэл, байр суурийг сонссоны дараа эцсийн шийдвэрээ гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна” гээд тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв.

Ийнхүү хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдээд дараагийн асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах