Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаан 02:00 цагт эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

2019 оны 1 дүгээр сарын 11-ний 02:00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн санал, хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэйгэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Үүний дараагаар прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыгхэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлгээс 6цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргаснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан түр завсарлав.

Хуваалцах