Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.10.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.10.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийн дагуу тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр тус өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн байна.

Хуваалцах