Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь нам бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов

Ирэх долоо хоногт буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ээс 16-ны өдрүүдэд болох УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг УИХ-ын даргын дэргэдэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ дахь нам бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов
УИХ дахь нам бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов. Зураг: МҮОНРТ

Ирэх долоо хоногт буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ээс 16-ны өдрүүдэд болох УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар баталснаар та бүхэнд хүргэж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.


ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 12-ны Даваа гарагт:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд 14.00 цагаас нийслэлийн зарим сургуульд очиж танилцах;

  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

12 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:

  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалт хэрхэн хийх вэ?-институцийн оновчтой хувилбарууд сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

12 дугаар сарын 14-ний Лхагва гарагт:

  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

Хуваалцах