Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сары 28-ны Даваа гарагт Төрийн ордонд болно.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно
УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сары 28-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.


ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Тариалангийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон холбох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “B” танхимд;

  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 14 цагаас “334” тоот өрөөнд.

Хуваалцах