УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны хуваарь
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хурлаар батласан УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны хуваарь.
Мэдээллийн алба

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хурлаар батласан УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны хуваарь.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Тавдугаар сарын 23-ны Даваа гарагт:
Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
“Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 01-р хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн асуудлаар /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар/ холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт-хэлэлцүүлэг 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
Тавдугаар сарын 24-ний Мягмар гарагт:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.
Тавдугаар сарын 26-ны Пүрэв гарагт:
Багш нарын нийгмийн баталгааны асуудлаар нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нартай хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас “Г” танхимд.


















