Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана
УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт болно.

Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Хуваалцах