Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүсэлт гаргаж, уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Хуулийн төслүүдийг 2016 онд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлэг нь хоёр парламент дамжин үргэлжилж байгаа учир УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэх шаардлага байсан гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд, завсарлага дууссан болохыг мэдэгдэв.

Иймд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 3, 4, 5, 6, 7 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, “Төлбөр тооцоо” гэсэн 8 дугаар зүйл, “Баталгаа, батлан даалт” гэсэн 9 дүгээр зүйлийг шинээр нэмэх саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй 18 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлээд, анхны хэлэлцүүлгийн явцад тодорхой шалтгааны улмаас анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хуваалцах