УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох 13.00 “Их Эзэн Чингис хаан” ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Хууль зүйн байнгын хороо · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 10.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан · Бусад 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”


















