УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын 2023 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаан, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 11.00 “Их засаг” 3 Эдийн засгийн байнгын хороо · Үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээлэл сонсох 13.30 “Их Эзэн Чингис хаан” 4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар” 5 Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/ · Явцын тайлан хэлэлцэх 14.30 “Их засаг”


















