УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.05/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.05/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай/ 09.30 “Их засаг” 2 Төсвийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ · Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан · Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсох 11.00 “Их засаг” 4 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар” 5 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ · Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 09.00- 18.00 “Их Эзэн Чингис хаан”, “Үндсэн хууль”


















