Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод.... Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2023.11.28/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Нийгмийн бодлогын байнгын хороо · Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох 09.30 “Их засаг” 2 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо · Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал 10.00 “Үндсэн хууль” 3 Эдийн засгийн байнгын хороо · “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 11.00 “Жанжин Д.Сүхбаатар” 4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал 11.30 “Их засаг” 5 Хууль зүйн байнгын хороо · “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 12.00 “Үндсэн хууль” 6 Төсвийн байнгын хороо · Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан · Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан 14.00 “Их Эзэн Чингис хаан” 7 Төрийн байгуулалтын байнгын хороо · Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”

Хуваалцах