Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал · Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад 13.00 “Их засаг” 2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээлэл сонсох · Бусад 13.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Өргөдлийн байнгын хороо · Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан 14.00 “Үндсэн хууль” ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1 Эдийн засгийн байнгын хороо · Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар 09.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Хууль зүйн байнгын хороо · Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар 14.00 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах