УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Мэдээллийн алба

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.


















