Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно.

Таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог тогтоогоод байна.

Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг самбартай байхаас гадна тойрог бүрт намын самбар байрлаж нам, эвслүүд жагсаалтад нэр дэвшигчдээ тухайн самбараар дамжуулан сурталчлах юм.

Сонгогчдын санал өгөх өдөр ирэх зургаадугаар сарын 28-ны өдрийн Баасан гараг байх бол сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-ны өдөр эхэлж, 26-ныг дуустал нийт 17 хоног үргэлжилнэ.

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнийн яриаг та бүхэн сонсож байна.

Mongolian National Radio · УИХ-ын 2024 оны сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаас сонгоно

Гадаадад байгаа иргэд зургаадугаар сарын 20-ноос 23-ны өдөр хүртэлх хугацаанд санал өгнө.

Хяналтын тооллогыг гар аргаар 100 хувь тоолно.

Иргэний шилжих хөдөлгөөнийг санал өгөх өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсооно.

Сонгуульд санал өгөх саналын хуудас 2 хэсэгтэй байна. Эхнийх нь тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тоогоор нэр дэвшигчийг дугуйлах бол удаад нь нэг нам, эвсэлд санал өгнө.

2020 оны УИХ-ын сонгууль 76 мандаттай байхад 13 нам, эвсэл оролцож 606 хүнээ нэр дэвшүүлж байжээ.

Харин энэ жилийн тухайд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нийт нэр дэвшигчийн тоо 1000 хол давах болов уу гэж урьдчилан тооцож байна.

Хуваалцах