Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

УИХ-ын 69 гишүүн тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын 69 гишүүн тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа
УИХ-ын 69 гишүүн тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцууллаа. Зураг: МҮОНРТ

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар гишүүд богино хугацаанд төслийг тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр ажиллалаа.

2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи мэдээллээр ханган, 40930 хүний саналыг нь авсан байна.

Хуваалцах