Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.01.15/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана. Зураг: МҮОНРТ

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.01.15/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.


  • Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана;

  • Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 101 тоот өрөөнд.

Хуваалцах