УИХ-ын байнгын хороод ирэх 7 хоногт ...
УИХ-ын байнгын хороодын ирэх 7 хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын байнгын хороодын ирэх 7 хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
5 дугаар сарын 08-ны Мягмар гарагт:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “B” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
5 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан;
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл;
Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.


















