УИХ-ын чуулган: Ч.Улааныг 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар томилов
Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох саналөргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ.
Мэдээллийн алба

Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох санал өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ. Ийн өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
-1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
-1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
-1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
-2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
-2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
-2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд
-1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Эргэн сануулахад, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан хэрэг нийтэл ил болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ.


















