УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуралдааны нэгдсэн хуралдааны тов
УИХ-ын 2017 оны намрын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын 2017 оны намрын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.
10 дугаар сарын 31-ний Мягмар гарагт 10.00 цагаас:
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.
11 дүгээр сарын 03-ны Баасан гарагт 10.00 цагаас:
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” .


















