Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаан 10.18 цагт 53.2 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулсан.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох гэсэн саналыг хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжсэн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувийн саналаар хуулийг бүхэлд нь баталлаа.

Хуваалцах