Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.04.20-2022.04.22/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт. Зураг: МҮОНРТ

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.04.20-2022.04.22/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.


ЛХАГВА ГАРАГ /2022.04.20/

ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ХААНА 14.00 · Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Бусад “Их хуралдай” танхим


ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.04.21, 04.22/

ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ХААНА 10.00 · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох · Бусад “Их хуралдай” танхим

Хуваалцах