УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын 2017 оны намрын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын 2017 оны намрын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.
02 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад;
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт.


















