УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой албан ёсны хэлэлцээ хийлээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг нэг шат ахиулах, худалдаа, эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн байна.
Тухайлбал, хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах, Монгол Улсаас БНТУ руу мах, арьс, шир экспортлох, мөн аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Туркээс ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж байна.


















