Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.11) Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо
УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.11) Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмыг орон даяар шууд дамжуулан үзүүлж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагайн асарт зочлох үеэрээ есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах