Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна
УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх, терроризмоос сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хууль тогтоомжийн хөгжлийг хангах, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг парламентын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлэх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн нар ажиллаж, салбар хуралдаануудад оролцож байгаа юм.

Хуваалцах