Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.11) Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцов
УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.11) Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ үеэр Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахыг ерөөсөн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүссэн юм.

Хуваалцах