Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, батлагдсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн оруулж байна.

Монгол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх горимд оруулахын тулд УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 13 цагт зарласан болохыг мэдэгдлээ. Мөн тус хуулийн төслийг ирэх 7 хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэх боломжтойг хэллээ.

Хуваалцах