УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо хөгжлийн талаар лекц уншив
“Улс хөгжихийн тулд нэг ижил соёл, хүсэл эрмэлзлэл байх ёстой. Хөгжил гэдэг бол хүний гараар бүтээдэг зүйл” гэдэг дээр залуус санал нэгдсэн байна.
Мэдээллийн алба

Ардчилсан хүчний холбооны “Хөгжил” клубын урилгаар УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо залууст лекц уншсан байна. Тэрээр “Хөгжил гэж юу бэ” сэдвээр залуустай нээлттэй ярилцжээ. Лекцэндээ “Хөгжил гэдэг бол мэдлэгийн тухай ойлголт юм. Тэгэхээр мэдлэг гэж юу гэдэг ойлголт гарч ирнэ. Хамтын амьдралын тухай мэдлэг, сайн муугийн тухай мэдлэг, ёс суртахуун, төрийн инстутын тухай мэдлэг, математик, физик, ардчилалын тухай мэдлэг гээд хүн төрлөхтөн мэдлэгийн асар том дэвшилд хүрсэн” хэмээн онцолсон байна. Өнөөдөр улс үндсэнтэн хөгжихийн тулд хэд хэдэн чухал зүйл анхаарах ёстой талаар санал солилцжээ.
“Улс хөгжихийн тулд нэг ижил соёл, хүсэл эрмэлзлэл байх ёстой. Хөгжил гэдэг бол хүний гараар бүтээдэг зүйл” гэдэг дээр залуус санал нэгдсэн байна. “VIP яриа” ээлжит ярилцлагын дараагийн зочноор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Батцогт нар оролцох аж.


















