УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2017.07.10) 09 цаг 36 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”,
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2017.07.10) 09 цаг 36 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан билээ. Чуулганы хуралдаанаар уг захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтсон.
Уг асуудлыг хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр ээлжит бус чуулганы хуралдаан түр завсарлаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.
Одоо Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


















