УИХ-ын Ээлжит бус чуулганы товыг зарлалаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.08.30) “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав. Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.08.30) “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав. Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт УИХ дахь Монгол Ардын намын бүлэг, мөн өдрийн 14.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дээрх асуудлаар хэлэлцэх юм байна.


















