Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар...

УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар...
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар.... Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан. Захирамж ёсоор УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.00 цагаас нээлтээ хийж, дараах асжждлжждыг хэлэлцэнэ.

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Даваа гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.30 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ
ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:

11.40 цагаас:

  • Төрийн ордны их танхимд.

Хуваалцах