Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал илгээжээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр хэлэлцэхийг хүсч, Ерөнхийлөгчид захидал илгээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал илгээжээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал илгээжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр хэлэлцэхийг хүсч, Ерөнхийлөгчид захидал илгээжээ. Тэрээр тус захидалдаа Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг "Иргэний танхим"-аар хэлэлцүүлж, эгэл жирийн иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг санал болгожээ. Засгийн газраас өнөөдөр эргүүлэн татсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасан.

Лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо, хяналт бий болгох талаар огт дурдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдөж байгаа болон эрх баригчид урт нэртэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхөөр зэхэж байгаад анхаарлаа хандуулахыг тус захидалдаа хүсчээ.

Хуваалцах