УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Мэдээллийн алба

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.


















