УИХ-ын гишүүн Г.Уянга Олон улсын парламентчдын чуулга уулзалтад оролцлоо
УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан Швейцари улсад зохиогдсон Олон улсын парламентчдын чуулга уулзалтад оролцоод иржээ. Уулзалтын үеэр тэрбээр Австралийн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Бронвин Бишоптой уулзжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Г.Уянга саяхан Швейцари улсад зохиогдсон Олон улсын парламентчдын чуулга уулзалтад оролцоод иржээ. Уулзалтын үеэр тэрбээр Австралийн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Бронвин Бишоптой уулзжээ. “Австралид бүртгэлтэй Австрали-Их Британийн хамтарсан “Рио Тинто” компанийн гол оролцоо үүрэгтэй “Оюутолгой” төслийн Монголд ирэх үр ашиг ихээхэн эргэлзээтэй болсонд монголчууд санаа зовинож байгаа. Миний бие болоод хэд хэдэн парламентын гишүүн уг төсөлд онцгой анхаарал хандуулж байна. Та ч бас үүнд анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Хэрэв Та ОУПХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол үндэстэн дамнасан компаниуд, жижиг буурай улсын баялгийг цөлмөдөг байдалд олон улсын анхаарлыг хандуулах талд анхаарч ажиллаасай гэж хүсье! Танд амжилт хүсье!" гээд түүний төлөө саналаа өгчээ. Хэдийгээр ОУПХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд хатагтай Бронвин Бишоп нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч эрхэм гишүүн түүнд үгээ хэлж амжсан аж.


















