УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж,
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж, санаа бодлыг нь сонсож байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагчид зарим асуудлаар хүсэлт тавьж буйгаа сэтгүүлчдэд мэдээлэв.
Түүнчлэн тэрбээр Сонгуулийн болон Улстөрийн намын тухай хуулиа шинэчилэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх зэрэг санал гаргасан тухайгаа өгүүлсэн юм.


















