Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2017.12.20/ 15.06 цагт 52.6 хувийн ирцтэй хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2017.12.20/ 15.06 цагт 52.6 хувийн ирцтэй хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа танилцуулав.

Өөр хүний нэрийг дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах