Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн Шим Жэй-Гвоныг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн, парламент дахь Гадаад Харилцаа Нэгдлийн Хорооны зохион байгуулагч

УД
УИХ дахь "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн Шим Жэй-Гвоныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн Шим Жэй-Гвоныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг БНСУ-ын парламентийн гишүүн, парламент дахь Гадаад Харилцаа Нэгдлийн Хорооны зохион байгуулагч Шим Жэй-Гвоныг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын парламентийн гишүүн Шим Жэй-Гвон нь Монголд KOICA-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон тэдгээрийн үр дүнтэй танилцахаар айлчилж байгаа ба уг айлчлалын хүрээнд УИХ-ын үйл ажиллагаа, саяхан хэрэгжсэн “Цахим парламент” төслийн үр дүнтэй танилцсан болно.

Уулзалтын үеэр KOICA-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Цахим парламент” төсөл нь үр өгөөжөө өгсөн, сайн төсөл болсон талаар дүгнэж хэлсэн төдийгүй Монгол, Солонгос 2 орон нь ахан дүүсийн, ойр дотны харилцаатай байдаг ба цаашид 2 орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүссэн байна.

Хуваалцах