Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин байр сууриа илэрхийллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбар хийлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбар хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр энэ сарын 7-нд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүн Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг өргөн барьсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түүний өргөн барьсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэх шийдвэр гаргасан. Харин үүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр тайлбар өглөө.

Хуваалцах